Судалгаа, шинжилгээ
СЭЗИС-ийн Судалгаа, эрдэм шинжилгээний бодлогын бичиг баримт 2019 оны 03-р сарын 15-ны А/54 тоот Pекторын тушаалаар батлагдсан.
СЭЗИС-ийн Судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд дараах стратегийн шинжтэй бодлогыг баримтална. Үүнд:
- Багш, оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ажил нь сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулхтай хөгжилд хувь нэмэр оруулахуйц байх шаардлага тавина.
- Ахисан түвшний сургалт, судалгааны ажлын нэгдмэл байдлыг хангана.
- Судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, үр дүн нь үндэсний болон бүс нутгийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц чанар хүртээмжтэй байх зорилготой ажиллана.
- Судалгаа, эрдэм шинжилгээний санхүүжилтыг гадаад болон дотоод эх үүсвэрээс тогтвортой хангах, санхүүжилт татсан судлаачдын идэвх санаачилгыг бодитойгоор дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
СЭЗИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл
Судалгааг Тогтвортой хөгжлийн концепцтэй уялдуулах бодлого баримтална
- Эдийн засгийн уялдуулалт ба институцийн асуудлууд
- Институц, цахим шилжилт ба байгууллагын хөгжил
- Энтрепренершип ба бизнес, нийгмийн салбарт инновацийг бүтээх, нэвтрүүлэх, удирдах асуудлууд
- Боловсролын шинэ хандлага, удирдлага, чанар, үр ашиг
- Санхүүгийн салбар, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг үндэсний стратегийн салбаруудын хөгжлийн асуудлууд
- Нийгмийн хөгжил, түншлэл, оролцоо, нийтийн эрх ашгийн тулгамдсан асуудлууд
- Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын онол, практикийн асуудал; хоёр ба гуравдагч хөрш орнуудын гео-эдийн засаг
Олон улсын төсөл хөтөлбөрүүд
Олон улсын санхүүжилттэй томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал
- Монголын Мянганы Сорилтын сангийн санхүүжилтээр “Мэргэжлийн боловсролын байгууллагуудын удирдлагын чадавхийг бэхжүүлэх төсөл”, 2012-2013
- Азийн хөгжлийн банк, Монголын засгийн газрын санхүүжилтээр “Дээд боловсролын байгууллагын шинэчлэлд үзүүлэх олон улсын зөвлөх үйлчилгээ”, /Индонезийн TIA тай хамтарсан/ 2015-2017
- Европын холбооны санхүүжилтээр “Олон улсын оюутан, багш солилцооны академик хөтөлбөр “IMPAKT” төсөл, 2015-2019
- Европын холбооны санхүүжилтээр “Монголын их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгаа, инновацийн чадавхийг нэмэгдүүлэх ARROW төсөл, “ 2018-2020
Эрдэм шинжилгээний хурал
СЭЗИС нь 1999 оноос эхлэн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж эхэлсэн ба жил бүрийн 4-р сарын эхний 10 хоногт багтаан удирдамжийн дагуу зохион байгуулж хэвшээд байна.
Эрдэм шинжилгээний хурал 2020-2021 оны хичээлийн жилд "Шинэ нөхцөл байдал: үр нөлөө, сургамж, гарц" сэдвээр зохион байгуулагдана.
дэлгэрэнгүй мэдээлэл

Эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд
СЭЗИС нь эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд хэвлэгдэн гардаг дараах сэтгүүлүүдийг тогтмол эрхлэн гаргаж байна
- “Монголын эдийн засаг өчигдөр өнөөдөр” сэтгүүл
- “International journal of Management “
- Жил бүрийн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
- “Economic Analytica” улс төрийн эдийн засгийн сэтгүүл