Бизнес хөгжлийн хүрээлэн

Aлсын хараа

Уламжлалт боловсролын зэрэг олгох сургалтыг танхимийн ба ухаалаг цахим хэлбэр, чадамжид суурилсан шаталсан сургалтыг хөдөө орон нутаг дахь тулхтай хөгжлийн төвүүдийг байгуулан, тэдгээрийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн стратегийн удирдлагаар ханган сургалт, судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн цогц кластеруудийг байгуулан СЭЗИС-ийн багш, оюутнуудыг дадлагажин суралцах талбар болон төлөвшсөн байна.

2018-2019 оны зорилго

2018-2019 оны хичээлийн жилд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, иргэний тулхтай хөгжлийн төвд тулгуурласан амьдралын чанарын баталгаа болох боловсролыг олгох чадамжид суурилсан шаталсан, виртуал сургалтын тогтолцооны суурийг тавьсан байна.

Үзэл баримтлал

Хүнийг боловсруулан сургах үйл явц нь үндсэн 4 төрлийн чадамж олгох үйл явц гэж үзэх бөгөөд түүнийг боловсролын байгууллагууд насны онцлогт нь тохируулан хүний үндсэн хэрэгцээний төрлийг нь багш сурган хүмүүжүүлэгчид чиглүүлэн залж хөтлөх замаар өөрөөр нь суралцуулах нь зүйд нийцнэ гэж үзэх бөгөөд үүнийг дараах байдлаар төсөөлөн харж байна.

СЭЗИС нь ирээдүйд хүмүүний сайхан амьдах суурь чадамжуудыг ахисан ба бакалаврын түвшны /хөдөлмөр, дадлага, бие даан суралцахад/ суурилсан шаталсан сургалтыг орон даяар байгуулсан иргэний тулхтай хөгжлийн төвүүдээрээ дамжуулан боловсролын бүх шатны байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч төр хувийн хэвшлийн байгууллагуудтай нийгмийн тогтвортой түншлэл, хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэх замаар уламжлалт танхимийн сургалтуудаа дэмжин хөгжүүлсэн сургалт, судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн цогц кластеруудийг байгуулан багш, оюутнуудыг дадлагажих талбар болон төлөвшсөн байна.

Хамтын ажиллагаа, хөгжлийн хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, СЭЗДС-ийн дотоод алба нэгжүүдтэй чиг үүргийн хувьд хэрхэн уялдах, хүрээлэнгийн орлого, төсөв, санхүүжилтийн гүйцэтгэлийн хяналт

Хамтын ажиллагаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

Үйл ажиллагааны төрөл хэлбэр Чиг үүргийн хувиарлалт уялдаа холбоо Үйл ажиллагааны ойрын ба ирээдүйн төлөв төсөөлөл Орлого, төсөв, санхүүжилт Санхүү бүртгэлийн хяналт
МБС-н байгууллагуудтай хамтарсан чадамжид суурилсан туршилтын хөтөлбөр Чадамжид суурилсан шаталсан виртуаль хөтөлбөрийн эрхлэгч нь боловсролын болон СЭЗИС, бусад эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн СЭЗИС-ийн сургалтын алба холбогдох хөтөлбөрийн эрхлэгч, оролцогч бусад байгууллагуудтай бодлого зохицуулалтын нийцтэй удирдлагаар ханган ажиллана. Ойрын 3 жилдээ
  1. хөдөө орон нутаг дахь МБС-ын байгууллагуудтай хамтарсан туршилтын хөтөлбөрийг эхлүүлсэн байх
  2. бүсчилсэн байдлаар ерөнхий чадамж олгох 6 хичээлийг эхний жилд нь хөтөлбөрийн багш нар хариуцан орох ба
  3. энэ үедээ цаашид багшлах тухайн сургуулийн багшийг бэлдэж арга зүйн удирдлагаар ханган ажиллахаар төсөөлж байна.
  4. Ирээдүйд МБС-ын байгууллагууд тус хөтөлбөрийн агуулга арга зүйн удирдлаган доор бие даан ажиллана.
Хамтарсан туршилтын хөтөлбөрийн
  1. суралцагсад нь СЭЗИС-ийн ЧСШВХ-ийн хүлээсэн үүргийг нөхөхүйц сургалтын төлбөр төлөх ба СЭЗИС-с төсөв шаардахгүй байна гэж төсөөлж байна.
  2. Мөн хүрээлэн нь хамтарсан хөтөлбөрийг туршилтын хэлбэрээс тогтвортой болгон хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг дотоод гадаадын байгууллагуудаас босгох ажлыг тасралтгүй эрэлхийлэх болно.
ЧСШВХ-ийн эрхлэгч болон Иргэний тулхтай хөгжлийн төвийн зохицуулагч нь
  1. өөрийн чиг үүргийн хүрээнд СЭЗИС-ийн СБХА-нд улирал тутам санхүүгийн дотоод тайлагналыг хийж дүн мэдээг гаргаж өгөх
  2. СЭЗИС-ийн Бүртгэл мэдээллийн алба, зохих алба нэгжүүдтэй үйл ажиллагааны нэгдмэл системд захирагдан ажиллана.
Хөдөө орон нутгийн МБС-ын байгууллагын багш удирдах ажилтант зориулсан МВА хөтөлбөр Хүрээлэнгийн захирал, Тулхтай хөгжлийн төвийн зохицуулагч нь
  1. хөтөлбөрийн агуулга арга зүй, багшлах боловсон хүчний нөөцтэй холбоотой асуудлаар тухай бүр нэгдсэн бодлого зохицуулалт хийж ажиллах ба
  2. бүсчилсэн хөтөлбөрийн агуулга, арга зүй, зохион байгуулалтын асуудлаар нэгдсэн шийдвэр гарган Ректороор батлуулан ажиллана.
Ойрын ирээдүйд /3 жил/
  1. ЧСШСВХөтөлбөр төлөвшихийн хирээр энэхүү сургалтын хэрэгцээ шаардлага хангагдах ба
  2. ирээдүйд МВА дотоодын виртуаль сургалтын хэлбэрээр Ахисан түвшны сургалтын хэлбэрт шилжүүлэн зохих алба нэгжид хүлээлгэн өгөх болно.
  1. Хөдөө орон нутгийн МБС-ын байгууллагын багш удирдах ажилтанд зориулсан МВА хөтөлбөр нь суралцагсадаас багш нарын албан томилолт, сургалтын удирдлагын зардал шаардлагатай техник, технологийн хөрөнгө оруулалтыг нөхөхүйц хэмжээний хураамжыг модуль тус бүрт хэсэгчлэн авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь ЧСШСВХөтөлбөрийг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд зориулагдана.
  2. Мөн энэ зориулалтаар хэрэгжиж буй дотоод гадаадын төсөл хөтөлбөрөөс санхүүжилт босгон ажиллахыг эрмэлзэнэ.
Иргэний тулхтай хөгжлийн төвийн зохицуулагч нь Хөдөө орон нутгийн МБС-ын байгууллагын багш удирдах ажилтанд зориулсан МВА хөтөлбөрийг зохион байгуулалтын удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд
  1. СЭЗИС-ийн СБХА-нд улирал тутам санхүүгийн дотоод тайлагналыг хийж дүн мэдээг гаргаж өгөх
  2. СЭЗИС-ийн Бүртгэл мэдээллийн алба, зохих алба нэгжүүдтэй үйл ажиллагааны нэгдмэл системд захирагдан ажиллана.
Орон нутаг дахь Тулхтай хөгжлийн төвүүд
  1. Иргэдийг чадамжид суурилсан мэргэжил олгох сургалтанд хамруулах,
  2. оролцогч талуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн дагуу зохион байгуулах “Үйлдвэрлэл дээрх сургалт”
  3. МБС-ийн суралцагсадын үйлдвэрлэлийн дадлагаар орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийх замаар орон нутгийн хөгжлийг дэмжих ЖДҮ-г хөгжүүлэх,
  4. тухайн орон нутгаас суралцаж буй СЭЗИС-ийн оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгүүлэх,
  5. Магистрантуудын зөвлөх үйлчилгээний хичээл,
  6. Докторантуудын судалгааны бодит талбар болгон хөгжүүлэх ажлыг СЭЗИС-ийн Ректорын зөвлөлтэй тухай бүр зөвшилцөн ажиллаж удирдах зөвлөлд тайлагнана.
Ойрын ирээдүйд / 3 жил/
Төвийн босоо, баруун босоо, түүнийг холбосон хэвтээ тэнхлэгийн дагуу ээлж дараатайгаар
  1. Иргэний тулхтай хөгжлийн төвүүдийг нийгмийн түншлэлд тулгуурлан байгуулах ба
  2. төвийн барилга байгууламжыг сургалт судалгаа, амралт сувилал, тогтвортой аялал жуулчлалын бааз – жишиг кластер болгох бүтээн байгуулалтын ажилтай хамт
  3. СЭЗИС-ийн хувь эзэмшил, удирдлага бүхий хувьцаат компани болгон хувиргах ажлыг
  4. СЭЗИС-ийн дэргэдэх инноваци – гарааны компани болгон хувиргах,
  5. БНХАУ, Монгол, ОХУ-ын хооронд байгуулагдах эдийн засгийн корридортой холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэнэ.
  1. Төвүүдийг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ хувьцаат компаны хөрөнгө босгох боломжит аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ
  2. нийгмийн түншлэл гарааны компаниудыг байгуулах аргуудтай хослуулан хэрэгжүүлэнэ.
  1. Хүрээлэн нь УЗ-ийн ээлжит хуралд Үйл ажиллагааныхаа тайланг, санхүүгийн тайлангийн хамт тавьж хэлэлцүүлэн тайлгнах ба
  2. шаардлагатай үед ректорын зөвлөлийн гишүүдийн асуулгаар СЭЗИС-ийн Ректорын зөвлөлд тайлагнана