Тэтгэлэг
Суралцагчийн дүнгийн голчийн үзүүлэлт аливаа тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт болдог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөрийн онцлог, зорилгоос шалтгаалан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд харилцан адилгүй байна.
СЭЗИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог.
Амжилттай суралцагчдыг дэмжих тэтгэлэг:
- СЭЗИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг
- Оюутны солилцооны хөтөлбөрүүд
- Засгийн газар, Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, гадаадад суралцах боломжууд
- Аж ахуй нэгж байгууллага болон сангийн тэтгэлэг
Ректорын нэрэмжит тэтгэлэг
- СЭЗИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний өдрийн хөтөлбөрийн оюутан байх
- Хоёр улирал дараалан тус бүр 15-аас багагүй багц цагийн хичээл судалсан байх бөгөөд доорхи шалгуурын хангасан оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Үүнд:
- Сурлагын амжилт: УГД нь 3,4 – 3,59 бол 25 хувь
УГД нь 3,6 – 3,79 бол 50 хувь
УГД нь 3,8 – 4,00 бол 100 хувь
- Эрдэм шинжилгээ, судалгаа, зөвлөх үйлчилгээний ажилд оролцсон байх
- Сургуульдаа хувь нэмэр оруулах: сайн үйл санаачлан гүйцэтгэх, сургуулийн алба, нэгж, номын санд ажиллах /оюутан зөвлөх, хөтөч оюутан, туслах оюутан гэх мэт/
Тэтгэлэг авсан оюутнууд