Мандах Их Сургуулийг үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн улсын IV олимпиад 2022 оны 4-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Багийн дүнгээр СЭЗИС-иас оролцсон баг ТЭРГҮҮН байр эзэлж, хувийн амжилтаараа 6 оюутан шагналт байрт шалгарч 1, 2, 3-р байрыг дараалан авсан амжилт гаргалаа.
Статистикийн IV олимпиадад оролцсон нийт оюутнууддаа болон удирдагч багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.



