
СЭЗИС нь их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан “Цахим зөвлөх үйлчилгээ”-г 2022.04.22-оос эхлэн орон даяр зарлаж байна. Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар дараах боломжууд нээгдэнэ. Үүнд:
- Ур чадварын сорил өгч, элсэлтийн ерөнхий шалгалтын оноон дээр нэмэлт оноо авах;
- Математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлийн ЭЕШ-д бэлтгэх цахим хичээл судлах, багш нараас зөвлөгөө авах;
- Мэргэжлийн хөтөлбөр болон сургалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах;
- Шилдэг болон хөнгөлөлттэй элсэх нөхцөл;
- Элсэгчдэд зориулсан тэтгэлгийн мэдээлэл авах;
- Үндсэн болон олон улсын хамтарсан хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцах боломж;
- Мэргэжлийн багш нартай онлайнаар уулзаж асуулт асуух, зөвлөгөө авах;
- Оюутанд чиглэсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах;
- Уламжлал болгон зохион байгуулдаг математик, англи хэл, нийгмийн ухааны олимпиадад оролцон “СЭЗИС-д элсэх эрхийн бичиг” авах;
- СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэлд үнэ төлбөргүй хамрагдах.
Хамрах хүрээ: ЕБС-ийн 2022 оны төгсөгч болон их, дээд сургуульд элсэхийг хүсэгч иргэн
Үргэлжлэх хугацаа: 2022.04.22 - 2022.06.20
Зохион байгуулалт: СЭЗИС-ийн цахим сургалтын талбар online.ufe.edu.mn
Бүртгэл: 2022.04.22-ны 12:00 цагаас СЭЗИС-ийн элсэлтийн admission.ufe.edu.mn вэб хуудас
Хураамж: 2022.05.16-ны өдрөөс өмнө өмнө 50 хувь хөнгөлөлттэй буюу 25,000 төгрөг (Хураамж 50,000 төгрөг)
Дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудсанд байрлах “Их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан цахим зөвлөх үйлчилгээ”-ний удирдамжаас харна уу.
СЭЗИС-ийн Элсэлтийн комисс