"СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурал"-д оролцохыг урьж байна.

2022/04/21

СЭЗИС нь Монгол Улсад бизнесийн удирдлага, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих зорилгоор 2022 оны 5-р сарын 6-ны өдөр "СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурал"-ыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын платинум ивээн тэтгэгчээр “НОМИН Холдинг ХХК” хамтран ажиллаж, оюутан залуусын эрдэм шинжилгээний ажлыг дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль болон Шинэ анагаах ухааны их сургуультай хамтран зохион байгуулж байгаа үндсэн илтгэл, постер илтгэл гэсэн хоёр хэлбэрээр 3 салбар хуралдааны хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог болно.

Салбар 1: “Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбар хурал”-ыг дараах чиглэлээр зохион байгуулна. Үүнд:
  • Эдийн засаг
  • Санхүү
  • Нягтлан бодох бүртгэл
Салбар 2: “Бизнес, менежментийн салбар хурал”-ыг дараах чиглэлээр зохион байгуулна. Үүнд:
  • Бизнесийн удирдлага
  • Маркетинг
  • Энтрепренершип, инновац
  • Институц, цахим шилжилт
  • Мэдээллийн системийн менежмент
  • Аялал жуулчлалын менежмент
  • Зочлохуйн үйлчилгээний менежмент
Салбар 3: “Хүмүүнлэг, нийгмийн салбар хурал”-ыг дараах чиглэлээр зохион байгуулна. Үүнд:
  • Боловсролын удирдлага
  • Хүмүүнлэг, нийгмийн ухаан
  • Эрх зүй, нийтийн эрх ашгийн эрх ашиг
  • Нийгмийн оролцоо, түншлэл
  • Хэл шинжлэл

Шагнал:

Нэгтгэсэн 3 салбараас тус бүр дараах байр эзлүүлнэ. Үүнд:
  • 1-р байр: Өргөмжлөл, 500’00 төгрөг * 3 салбар
  • 2-р байр: Өргөмжлөл, 400’000 төгрөг * 3 салбар
  • 3-р байр: Өргөмжлөл, 300’000 төгрөг * 3 салбар
Постер илтгэлийн шагнал:
  • 1-р байр: Өргөмжлөл, 500’00 төгрөг
  • 2-р байр: Өргөмжлөл, 400’000 төгрөг

Зохион байгуулагч: СЭЗИС

Ивээн тэтгэгч: НОМИН Холдинг ХХК

Хамтран зохион байгуулагч: Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль болон Шинэ анагаах ухааны их сургууль

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон нийт оролцогчдод “БАТЛАМЖ” гардуулан, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг сургуулийн цахим хуудсанд байршуулж, олон нийтийн хүртээл болгоно.

Бага хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба