2006 онд Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх АССА хөтөлбөрийг Монгол улсад анх удаа эхлүүлэв.
2009 онд СЭЗДС-ийн эрхэм зорилго, зорилтууд стратегийн төлөвлөгөөг хэрэглэгээг хэрэгжүүлэх, багш, судлаачдыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй татан оролцуулах, эрдмийн зэрэг цолтой багш нарыг тоог нэмэгдүүлэх зорилгоор докторын хөтөлбөр байгуулав.
2012 оны 05-р сарын 01-ны өдөр Монгол Улсын их дээд сургуулиудаас анхдагч болон Америкийн Бизнесийн Сургууль Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбоогоор (ACBSP) магадлан итгэмжлэгдсэн ба бакалаврын зэрэг олгох 7, магистрын зэрэг олгох 3 хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж, олон улсын чанарын баталгааг хангасан сургууль болсон.
2014 онд Санхүүгийн менежмент хөтөлбөр нь Монгол Улсад анх удаа Олон Улсын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг (CFA Institute-Chartered Financial Analysts Institute)-ээр хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөр болсон юм.
АНУ-ын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (AICPA), Английн Мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогчдын Институт (CIMA )-ийн хамтарсан дэлхийн мэргэжлийн нягтлан бодогчдын холбооны Олон Улсын Мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогч (CGMA) зэргийн сургалтыг бакалавар, магистрын хөтөлбөрт амжилттай хэрэгжүүлж байна.
2014-2015 оны хичээлийн жилд багш, ажилчид болон оюутнуудын хүүхдүүдийг суралцуулах зорилгоор СЭЗИС-ийн харьяа "Хасгэрэл" цэцэрлэг, "Эрхэм баян эрдэм" бага сургууль байгуулав.
Улаан сарнай хамтлаг Монгол Улсын цэнгээнт бүжгийн "Хаврын баяр" уралдааны 12 удаагийн аварга, спорт бүжгийн улсын 4 удаагийн аварга, 8 мастер, 26 дэд мастертай, 4 удаагийн бие даасан тоглолт хийсэн цорын ганц хамтлаг болсон.
2019 онд Орц гарц буюу IO институт нь сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг нутагшуулах, монголын мэдээллийн технологийн салбарыг эрчимжүүлэх, шинээр чадварлаг боловсон хүчинг бий болгох зорилгоор байгуулсан.
Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр 3 удаа магадлан итгэмжлэгдсэн. Үүнд: Байгууллагын магадлан итгэмжлэлд:
- 2000 онд анхны удаа 5 жилийн хугацаатай
- 2005 онд хоёр дахь удаа 10 жилийн хугацаатай
- 2019 онд гурав дахь удаа 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
ОУ-д анх удаагаа магадлан итгэмжлэгдсэн:
2012 оны 5-р сарын 1-ний өдөр АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-ийн Удирдах зөвлөлийн албан ёсны шийдвэрээр мэргэжлийн хөтөлбөрүүд нь Монгол улсад анх удаа магадлан итгэмжлэгдсэн сургууль боллоо.
Ухаалаг Цахим сургалт:
2015 оны хичээлийн жилээс эхлэн оюутнууддаа цахим хэлбэрээр суралцах боломжийг олгож байсан бол өнөөдөр цахим сургалт, танхимын сургалтыг хослуулан амжилттай зохион байгуулж байгаа их сургуулиудын тоонд зүй ёсоор орж байна.
Боловсролын чанарын хөндлөнгийн үнэлгээ:
ОУ-ын “Pregrine Academic Service” байгууллагын сүүлийн 5 жилийн оюутнуудын дундаж үнэлгээгээр Монголын их, дээд сургуулиудын дунджаас 7.24%, гадаадын их, дээд сургуулиудын дунджаас 4 %-аар илүү үнэлэгдсэн.
Академик англи хэлний сургалттай:
Английн Оксфордын чанарын програмыг хэрэгжүүлэгч Академик англи хэлний хөтөлбөрийг 2015 оноос Монгол улсад анх удаа нэвтрүүлж, оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшинг ахиулж ирлээ. Академик англи хэлний Oxford University Press-ийн програмыг хэрэгжүүлж, чанарын шаардлагыг ханган ажиллаж байна.
Оюутны үйлчилгээний чанарын баталгаажуулалт
Форбес сэтгүүлээс 86 их, дээд сургуулиудын 4000 оюутны дунд хийсэн “Монголын их, дээд сургуулиудын чансаа-2014” судалгаанаас харахад СЭЗИС-ийн оюутнууд хамгийн өндөр сэтгэл ханамжтай байв.
Судлаачдын оюуны бүтээлийг баталгаажуулалт, зохиогчийн эрхийн хамгаалалт:
Бид мэдээллийн дэмшилтэт технологид тулгуурлан оюутан, судлаачдын оюуны бүтээлийг баталгаажуулах, хамгаалах, тэдгээрийн судлагааны чадварыг дээшлүүлэхийн тулд оюуны өмчийн хулгайн эсрэг дэлхийн шилдэг програм, цогц системийг сургалтандаа албан эрхтэйгээр 2018 оноос эхлэн нэвтрүүлж байна.
Цахим эх сурвалж- EBSCO Discovery Service:
EBSCO Discovery Service-нэгдсэн хайлтийн системийн үйлчилгээг 2016 оноос хойш 5 дахь жилдээ авч ашиглаж байна. EBSCO Discovery service – лавлагаа мэдээллийн нэгдсэн хайлтын систем 140 төрлийн нэр бүхий мэдээллийн сан, 428858 цахим ном зохиол, сурах бичиг, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний сэтгүүл, өгүүлэл, илтгэл, судалгааны материалтай.
Мүүдл талбарт суурилсан цахим сургалт:
Санхүү эдийн засгийн их сургууль 2020 оноос сургалтын үйл ажиллагаандаа Amazon web service (AWS)-ийн клоуд технологийг амжилттай нэвтрүүлсэн сайн туршлагаа олон улсад үнэлүүллээ. Монгол улсын Дээд боловсролын Сургалтын байгууллагуудаас анх удаа дэлхийн хэмжээний томоохон байгууллагын вэб үйлчилгээнд СЭЗИС нэгдсэнийг Amazon онцолж байна.
Cалбар дундын судлал:
Монгол улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон шинжлэх ухааны салбар хоорондын сургалт, судалгаа, инновац болон салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Салбар дундын судлалын тэнхим”-г 2019 онд шинээр зохион байгуулав.
Блокчэйн технологи:
Монгол Улсад анх удаа блокчэйн технологийг ашиглан баталгаажуулсан дипломыг 2019 оноос СЭЗИС төгсөгчиддөө олгож эхэллээ. Ингэснээр СЭЗИС төгсөгчдийнхөө диплом, сертификатын найдвартай байдлыг хамгаалж, цаг хугацааг хэмнэх боломжтой болгосон. Дэлхийд анх 2015 онд блокчэйнээр баталгаажсан дипломыг СЭЗИС төгсөгчиддөө гардуулснаар Монгол Улс энэхүү технологийг их сургуулийн дипломдоо ашиглаж буй Азийн хоёр дахь улс болж байна.